スポンサーサイト 

上記の広告は1ヶ月以上更新のないブログに表示されています。
新しい記事を書く事で広告が消せます。

エンフボルド議長のインタビュー3(経済恩赦法、大連立) 

Itoim.mnより(2015.01.30)

モンゴル民主党党首のZ.エンフボルド国会議長のインタビュー
G.オトゴンバヤル記者

[1. 補正予算、対外債務]
[2. タワントルゴイ、オユトルゴイ]の続き

[3. 経済恩赦法について]

-収入を得るためのもう一つの財源として、経済恩赦法を
政府は考えているようですが、議長の計算では地下経済の
何%が表に出てくるでしょうか?


-私は地下経済が表に出てくるとは信じていない。
なぜなら、モンゴルは最も金利の高い国だ。
モンゴルの市中銀行は年16%の預金金利を出している。
これは非常に高い金利だ。
世界中でモンゴルのような金利の高い国はない。
そうすると、高金利のところに預金するか、ほとんど金利の
つかないアメリカ、日本に預金するかというのは選択の問題だ。
今日、会派の会議でドルリグジャブ法務大臣に
「脱税の罪で何人が受刑しているのか?」と質問すると、
「6人」と答えていた。
だから、6人を刑務所から出すために法律を出してはいけないのだ。

-それでは経済恩赦法も成立しないのですね?

-問題は、財源を得るためではないのだ。
現在施行されているモンゴルの法律には不具合がたくさんある。
このような不具合に乗じて司法関係者、税務署関係者が企業を
圧迫している。
企業をそのような恐怖から解放しよう、税金を支払えば
刑事罰を恩赦しようとしている。
税法には大まかに2つの違法行為がある。
1つは付加価値税の証明書を偽造する違反。
これは犯罪であり恩赦されない。
もう1つは税金が支払えずに、税逃れを続けて
延滞税が膨らんで巨額の未納税になった人たちだ。
このような人たちに納税を催促している。
そもそも恩赦法にはいくつかの原則があるべきだ。
1つ目は債務を完済すべきだ。
2つ目は政府が提出した法案に国会は条項を追加すべきでない。
さもなければ76人の国会議員がそれぞれ、自分の知人・親戚が
恩赦されるように勝手な条項を追加して通してしまう。
3つ目に社会保険料の未払いは絶対に恩赦してはならない。
これは人の年金であって、税金ではない。
その人の社会保険料を企業が支払わなければ、その人も年金が
もらえずに被害を被る。
これらの原則に必ず従うべきだ。
そして企業の恐怖を取り除き、ビジネス環境を分かりやすく、
統一されたルールにしようとしている。
それ以外に、地下経済の数十億トゥグルクが出てくるという
保証はここにはない。

-現在刑務所にいる人、捜査を受けている人は恩赦されますか?

-法案では恩赦されないとなっている。

-経済恩赦により政治家が自分達の表、裏の企業を
税金から免除させようとしていると見る人もいますが?


-そのような疑いの目があることは否定しない。
あってしかるべきだ。そ
のため、この恩赦法には国会議員が自分達に都合の良いように
法律を作ったのと同じことだ。
しかしこの法律の目的は別のところにある。
法的機関が法律を振りかざして行政の名において
一般国民のドルジ氏に圧力をかけているなら、それを無くそう、
これ以降圧迫や法の濫用を無くそうとしている。
政府はこのことをよく説明する必要がある。
そうしなければ、商工会議所の要請で法律を1本作って、
作ったら多くの資金が入ってくるようなあてのない期待を
抱かせる必要はない。

-もし、経済恩赦法が出た場合、それによって経済以外の恩赦法も出ますか?

-国会が出す。しかし、別の論理によってだ。
国会が刑事罰および行政罰に関する新しい法律を承認することにより、
犯罪とされている現在のいくつかの行為を犯罪とみなさなくなる。
そうすると、それらの行為により刑に服している
または捜査されている人々は赦される。
そもそも恩赦法を短い間隔で出すことは間違っている。
1991年以降現在まで国会は6回恩赦法を出した。
周期がこのように短くなると、人々は税金を払わなくなるなど
悪用する行為が増えるのだ。
2002年に新しい刑法が出た。
1990年以来の新刑法なので、恩赦を行った。
現在12年が経ち、再度刑法を改正しようとしている。
これによって恩赦を行うのはそれ自身に意味がある。

-先ほどの議長が話された経済恩赦法とは、テムージン前法相が
始めた改革の継続、提出した法案に基いていますか?
それともドルリグジャブ法相が全く別の政策を出してきているのですか?


-テムージン前法相が提出した法案を一度差し戻し、
再提出する準備ができている。
そもそも1人の人間のアイデアで行なわれる改革など無い。
裁判所、検察など法制度の全ての機関が2002年の刑法ではうまく行かないので
変更しよう、改正しようとの必要性が生じて改正しているのだよ。
テムージン前法相が提出した法案は本当に良くできていたので、
そのまま承認することもできた。
だがそうならなかった。
国会でほぼ1年経っても承認されないというのは、
それはそれで良くないと言う意味だ。

-それでは政局とは別のことを質問します。
政権に国会に議席を持つ全ての政党が参加しました。
現在振り返って、このように大連立を組んだ成果は見え始めていますか?
政策は進んでいますか?


-大連立を組んだことにより、補正予算を可決できた。
債務上限を引き上げられた。
現在債務管理法がまもなく成立しようとしている。
我々は成金病の妄想からようやく覚めたところだ。
この病気は2006年から始まった。
銅価格が突然高騰し、石炭という新しい輸出商品も出てきて、
国民一律に手当てのばらまきを行い、ほとんど予算を我々自身が
反故にして捨てたのだ。
将来も人口はますます増えるのだから、天然資源は不足し、
原料価格は下がらない。
そうするとモンゴルは資源があるのだからお金に困ることは無いと
楽観していた。
モンゴルだけではない。世界中がそのようだった。
ところが2008、2009年に原料価格が下がり続け、この楽観主義は終わった。
2012年には完全に終わった。
常に1バレル100ドルを下回ることが無いと思われていた原油価格は
50ドルになってしまった。
世界経済は後退している、中国の不動産が売れ残っているため
コークス炭、鉄鉱石の価格が下落していることはわかっていた。
それなのに、我々は68%の(臨時収入)税を取った時以来、
2倍に膨れ上がった国家予算を削減することができずに2年経った。
しかし先日サイハンビレグ政権は9,030億トゥグルクを歳入、歳出それぞれに
削減し、簿外処理されていた予算を1つにまとめることができた。
これは大連立政権の力だ。
ともかく国会は無いはずの財源をあるように見せかけて嘘の計画を作成し、
民間企業に学校を建設させておいてその費用を支払わない行為は
この予算により終わりとなった。
現在、財政の引き締めを行い、無いはずの財源を書くことはやめた。
これこそ最も健全な出来事だ。
これこそ大連立によってできた予算改革だ。
もちろん、サイハンビレグ首相が望んだすべては実現しなかった。
子供手当てを対象とする世帯だけに支給することはできなかった。
多産母への手当てを末子が18歳になったら支給停止することもできなかった。
しかし、最終的には歳入、歳出を8,280億トゥグルク削減するというのは
バブルを減らしているということだ。
実態経済に近づいているという意味だ。

-今後、大連立の主な目的である憲法改正は実現できますか?
国会と政府の区別をするために議長はどのような改革を行なう必要がありますか?


-憲法改正の作業部会を設立した。
改正するか否かは今年中に国会で決定しようとしている。
改正するにしても、議院内閣制に近づく変更を行なう。
そのために支障となる条項を改正する。
例えば、首相が大臣なのか不明確。
国会が現在全ての閣僚を任命しているが、これをやめてこそ
内閣は国会から完全に独立できる。
大臣を任命するのは国会ではなく首相自身であるべきだ。
一方、国会は最終責任を首相にのみ問う。
そのような形の変更を行なうために大連立を組んだ。
この目的を達成することができると期待している。
一方、政党法および国会議員選挙法をナーダム前に可決する予定である。

-期待しているとおっしゃいましたが、もし憲法を改正できなかったら
債務上限を引き上げるためだけに人民党を連立に引き入れたように見えてしまいますよ?


-君は補正予算で行なった予算改革をもっと評価する必要があるよ。
これは連立の最初の成果だ。
今後連立の他の目的も達成するために私から国会議長として
できる限りのことを行なう。

-議長から見てサイハンビレグ内閣は大連立により
期待されている成果を挙げることができていますか?


-我々モンゴル人は非常にせっかちだ。
サイハンビレグが首相に就任した翌日から成果を求める。
しかし、物事はそうではない。
すぐに結果が出るものではない。
全ては時間がかかる。

-現在の首相に政治権力の不足はありますか?
本来なら第一党の党首が首相になるはずなのに、
国会議長が党首ですが?


-過去に、党首が国会議長だったいくつかの事例がある。
1996-2000年にゴンチグドルジ、その後、エンフバヤル前大統領が
国会議長だった。だからこれは新しい現象ではない。
我々はサイハンビレグ政権を非常に明確な目的で樹立した。
経済危機の克服、政局から離れ、政局は国会の中でだけ行い、
「あなたたちは選挙のことを考えずに経済危機を乗り越えるための
仕事に集中しなさい」という課題を持って樹立した政府だ。

-議長のお名前も首相を選ぶ際にかなり聞こえてきました。
なぜ拒否したのですか?これは議長個人の決断ですか?


-一般に、政権を執る内閣は共通の目標をもつ必要がある。
しかし、どの党も過半数に達しない場合、連立を組んだ他の党の党首が
首相となった第1党の党首に命令されるのは連立政権の際に
あってはならないモデルなのだ。
以前、バヤル首相の時に民主党のアルタンホヤグ党首に
指示を出したようなおかしな状況を繰り返す必要はない。
しかし、政府は首相から郡長にいたるまで軍隊組織のように
指示命令系統により動けなければならない。
そこにエンフボルドという個人の選択、利害は含まれない。
組閣に当たって他党の党首が首相と対立したり不服従のような
ことがあってはならない。
このような特徴のため私は首相を辞退した。
一方、ある党が単独で単独で過半数を獲得している場合は、
その党首が首相になるのは正しい。

エンフボルド議長のインタビュー(4)へ続く

訳:プージェー藤井




モンゴルは半大統領制(wikipedia)であり、現状、首相には国会の解散権がありません。
閣僚は国会の承認がなければ任命できず、首相よりも国会議長のほうが、
内閣よりも国会のほうが強い立場にあります。
つまり、エンフボルド国会議長はモンゴルの政局においてキーマンなのです。

原文のリンク先が削除されていました。
追記に魚拓を載せておきます。

(プージェー)

この記事が役に立った方は
↓こちらを各1回↓クリックお願いします。
にほんブログ村 海外生活ブログ モンゴル情報へ
人気ブログランキングへ

皆様の応援が力になります!

З.Энхболд: Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно
Нийтэлсэн Гомбожав ОТГОНБАЯР @OtgooGo 2015 оны 01-р сарын 30, 11:01

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой ярилцлаа
-УИХ төсвийн тодотголыг баталлаа. Цалин, тэтгэврийг яаж нэмэх вэ, хувьчлах уу, тэгштгэж нэмэх үү?
-Засгийн газар бол цалинг нэмэхгүй гэж төсөл оруулж ирсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дээр хэлсэн л дээ. Арван мянга хүртэл орон тоо цомхотгоод цалин, тэтгэврээ нэмэх боломж байна. Ид өвлийн хүйтнээр цомхотгол хийлтэй биш, тэрний оронд цомхотгол хийхгүйн тулд цалин, тэтгэврээ нэмэхгүйгээр явъя гэж. Харин чуулганы хэлэцүүлгийн явцад гишүүд цомхотгол ч хийхгүй, цалин тэтгэврээ ч нэмье, яаж нэмэхийг Засгийн газар өөрөө мэд гэсэн. Бүх хүнийг жигд нэг процентоор нэмэх хувилбарыг УИХ сүүлийн жилүүдэд сонгоогүй. Энэ удаа ч бас бага цалин тэтгэврээ дээш нь татах байдлаар нэмэх байх.
-2015 онд шинээр хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх үү. 21 шинэ сургууль барих сураг гарсан.
-Шинэ бүтээн байгуулалтыг зогсоосон. Өмнө нь хийгээд дуусчихсан бүтээн байгуулалтын өрийг эхлээд төлж дуусгая гэж шийдсэн. Тэгэхгүй бол зээл авч ажил хийчихээд улсаас мөнгөө олж авч чадахгүй эргээд банкныхаа өрөнд орж байгаа олон компани бий боллоо. Тэдний мөнгийг эхлээд өгнө. Харин дуусаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа дуусга гэдэг байдлаар хөрөнгө оруулалт хийгдэнэ. Шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн тухайд БНХАУ-аас авах тусламжийн мөнгөөр барина. 92 орчим тэрбум төгрөг болж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр бол ямарч шинэ барилга эхлэхгүй байхаар баталсан.
-Тусламжийн мөнгө гэдэг нь Хятадын даргын амласан нэг тэрбум доллар уу?
-Үгүй, тэр бол хөнгөлөлттэй зээл. Хятадын тал жил бүр 300 сая юанийн тусламжийг таван жилийн турш үзүүлэхээр болсон юм. 2014 онд ногдох 300 саяыг 2015 онд зарцуулах юм. Хаана эмнэлэг, сургууль барих жагсаалтыг одоо Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо гаргаж өгнө.
-Жишээ нь, аймгуудыг автозамаар холбох ажил явахгүй юу, энэ жил…
-Тэр бол явна, энэ жил үлдсэн бүх аймгийг нийслэлтэй автозамаар холбож дуусна . Мөнгийг нь Чингис бондоос гаргана.
-Бондын мөнгийг дэд бүтцийн төсөлд биш, бизнесийн төсөлд оруулж байж ашиг олно. Одоо 2017 онд төлж эхэлнэ, төлбөрөө яаж олохоор төлөвлөсөн бэ?
-Бондын мөнгийг анхнаасаа дэд бүтцийн төсөлд оруулна гэж зээлж авсан. Тийм учраас энд хуулийн зөрчил байхгүй. Харин төлөх тухайд 500 сая, нэг тэрбум гэж хоёр хувааж төлнө. Нэг тэрбум долларыг нь 10 жилийн дараа төлнө, тэр үед эдийн засаг угаасаа томорчих учраас асуудалгүй төлж чадна. Харин 500 саяыг нь 2017 онд төлнө. Аймгууд руу тавьсан замаас ашиг олохгүй нь үнэн л дээ. Тэгэхээр өөр эх үүсвэр л бодож олох хэрэгтэй.
-Бондын мөнгө, улсын төсөв хоёроо нэг болгохгүй бол нэг улс байж хоёр төсөвтэй яваад байна гэсэн шүүмжлэл байдаг. Тодотголоор нэг болгож чадсан уу?
-Нэг болгосон. Нэг болгосон учраас улсын төсөв дээр Чингис, Самуурай бонд зэрэг Хөгжлийн банкны эх үүсвэрийг нэмэхээр хоёр хувьтай байсан төсвийн алдагдал таван хувьтай гарч байгаа юм. Одоо нэг төсөвтэй, бүх юм ойлгомжтой болсон.
-Төсөв, бонд хоёрыг ингэж нэг “малгай”-тай болгочихоор алдагдлаас гадна ДНБ-д эзлэх өрийн хэмжээ нэмэгдэж, өрийн тааз бас өөр болно биз дээ?
-Тэгнэ. Өмнө нь хуульд зааснаар 40, бас 50 хувь гэдэг байсан бол одоо 58.3 хувь байхаар хуульчилсан. Гэхдээ одооны аргачлалаар. Энэ нь дэлхийд байхгүй аргачлал шүү дээ. Энэ нь яадаг гэхээр төсвийн болон хувийн хэвшлийн тавьсан бүх өр, баталгааг бүгдийг нь өнөөдөр төлнө гээд тооцчихдог. Маш бүдүүн тоймын аргачлал. Гэтэл бодит байдал дээр авсан зээлийн төлөх хугацаа наад тал нь 10, цаад тал нь 20 жил гээд янз бүр байдаг. Боловсон орнуудад бол тавьсан өрөө төлөх хугацаагаар нь ангилдаг. Баталгаа гэдэг бол бүгд 100 хувьд ногдох баталгаа байдаггүй. Хувийн хэвшлийнхэн авсан зээлээ муугаар бодоход хамгийн багадаа 30-50 хувийг өөрөө төлчихнө. 100 компанид баталгаа гаргаж өглөө гэхэд ядаж 50 хувь нь зээлээ төлчихнө. Гэтэл манай баталгаа бол зээл авсан бүх компани төлж чадахгүй буюу 100 хувь улс төлнө гэж үздэг, тэгээд бүр өнөөдөр төлнө гэж тооцдог, аргачлал л даа.
-УИХ өрийн таазыг 58.3 хувь гэж тогтоолоо. Засгийн газар хувийн хэвшилтэйгээ нийлээд энэ тааз хүртэл хэдий хэмжээний зээлийг гаднаас авах болоцоотой вэ?
-Энэ нь дахиад тодорхойлолтоос хамаарна. УИХ одоо Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Тэр хуулиар эргэн төлөх хугацаатай уялдсан ангиллуудыг дэлхийн санхүүгийн байгууллагуудын хэрэглэдэг стандартад оруулна. Жишээ нь, баталгааг 100 хувиар тооцохгүй, улсын үйлдвэрийн газруудын зээлийг улс хариуцлахгүй гэх мэтээр ялгаа заагтай болгоно. Ингэхээр таазтай харьцуулдаг өрийн хэмжээ багасч зай гарч ирнэ гэж тооцож байгаа. УИХ-д суудалтай намууд, Засгийн газар ч сая тэгж ойлголцсон.
-Бодит өр, тааз хоёрын дунд одоо байгаагаас илүү зай гарч гаднаас мөнгө босгох бололцоо бүрдэнэ гэж ойлголцсон юм байна, тийм үү?
-Тэгсэн. Ер нь мөнгө босгохгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Монголчууд бид өртэй хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Энийг би их буруу үг гэж боддог. Монголыг хөгжүүлэхгүй гэсэн улсууд л ийм үг хэлдэг байх. Чадал, чансаанд нь тааруулаад хэнд хэдий хэмжээний зээл өгөхөө мөнгөтэй хүн нь мэдэхээс биш, мөнгөгүй нь хүссэнээрээ зээл авахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, зээл, зээлийн хэмжээ бол өгч байгаа хүний асуудал болохоос биш, авч байгаа хүний асуудал биш. Бид нарт Чингис, Самуурай бондыг өгч байна гэдэг нь Монгол Улс энэ мөнгөө буцаагаад төлчихөж чадах юм байна гэдэг гаднынхны үнэлгээ.
Монгол Улс зээл авахгүй, өр тавихгүйгээр хөгжиж болно. Хэрвээ тэгнэ гэвэл жишээ нь, бид татвараа цуглуулж төсвийнхөө илүү гарснаар барилгажуулаад утааг 10 жилийн дараа арилгана. Гэтэл зээлээр мөнгө босгоод хоёр жилийн дотор утаагаа арилгаад цэвэр агаараар амьсгалах бас нэг хувилбар байна. Тэгэхдээ мэдээж зээлдээ хүү төлнө. Ийм хоёр сонголт байхад нийслэлийнхэн мэдээж, зээлээ аваад утаагаа хурдан арилгая л гэнэ биз дээ. Бас мөнгөтэй болохоороо бүх аймгаа хоттой автозамаар холбоно гэж хүлээх, эсвэл зээл авч барьчихаад замаараа явж байя гэж асуувал монголчууд хурдхан замтай болохыг нь сонгоно. Бид чинь мөнгөтэй болохоороо зам тавина гэж 1921 оноос хойш 90 жил хүлээлээ шүү дээ. Гэтэл сүүлийн хоёр жилд, А.Гансүхийг сайд байх хугацаанд хамгийн урт автозам барьж, хэд хэдэн аймгийг нийслэлтэй холболоо. Одоо үлдсэн аймгуудыг нь ирэх жил холбож дуусна.
Эгийн голын цахилгаан станцын асуудал байна. Мөнгөтэй болохоороо барина гээд бид хойш тавиад л байгаа. Гэтэл зээл аваад 2-3 жилийн дотор барьж болж байна. Энэ станц 10 жилийн дараа өртгөө өөрөө нөхчих юм. 11 дэх жилээсээ эхлээд үнэгүй болно. Байгаль нуурт цутгадаг цорын ганц нь Сэлэнгэ мөрөн. Байгаль нуураас гардаг нь Ангар. Ангар мөрөн дээр барьсан ганц станц манай Эгийн гол дээр барихаас хэд дахин том байгаа. Тэрний цахилгааны өртөг нь монгол төгрөгт шилжүүлбэл ердөө хоёрхон төгрөг. Өөрөөр хэлбэл, Эгийн голын станцыг барьчихвал ашиглалтад орсноосоо хойш 11 дэх жилээсээ хоёр төгрөгөөр цахилгаан гаргана гэсэн үг. Тэнд Тэрхийн цагаан нуураас хоёр дахин том нуур үүсгэнэ. Тэгэхээр Эгийн голын станцаа мөнгөө цуглуулж байгаад барина гэж хүлээх үү, эсвэл барьчихаад өртгөө нөхөж байг, хямд цахилгаан хэрэглэх 11 дэх жил рүү нь явж байх уу гэдэг сонголт бидэнд байна. Зээлээр хийвэл хөгжил түргэснэ. Зээл, өрнөөс айгаад мөнгөтэй болохоо хүлээж болно л доо, хамгийн гол нь улсын хөгжил удаашрах гээд байгаа юм. Энэ хоёр замын алийг сонгохыг Монголын ард түмэн бидэнд шийдэж өгөх хэрэгтэй. Бид уг нь сонгуулиар эрхээ авсан. Гэтэл МАН зээл авч болохгүй гэдэг. Тэгэхээр одоо чуулганы завсарлагаар ард түмэн дээрээ очиж яръя, тэднээсээ асууна.
-Гол нь хамгийн их мөнгөтэй байсан өнгөрсөн хоёр жилд утаанаасаа салах нь битгий хэл, улам дордчихсон шүү дээ?
-Авсан зээлээ зөв, буруу зарцуулсан уу гэдэг бол дараагийн асуудал. Жишээ нь, бондын мөнгөөр зам барихыг зөвшөөрсөн. Гэхдээ нэг км зам барих мөнгөөрөө нэмж хоёр км-ийг бариарай гэсэн. Зам барих компани хоёр км-ийг нь зээл аваад илүү урт зам бариарай гэсэн зорилт биелэгдээгүй. УИХ-ын гишүүдийн олонхи нь “хэрвээ зөв зарцуулж чадвал өрийн таазыг нэмж болноо” гэж байгаа. Зарим хүн ганц цахилгаан станц бариад л утаанаасаа салчихна гэдэг. Энэ хүмүүс яагаад Y цахилгаан станц баригдахгүй байгаа шалтгааныг мэдэх хэрэгтэй л дээ.
-Яагаад барихгүй байгаа юм бэ?
-Тарифын хүндрэл байгаа юм. Хөрөнгө оруулагчид бидэнд зүгээр л буян үйлдэж цахилгаан үйлдвэрлэж өгөхгүй. Станцаас гарах тог нь одоо манай хэрэглэж байгаа цахилгаанаас хоёр дахин өндөр үнэтэй болоод байгаа юм. Үнэ хамаагүй гээд гэрээ хийчихвэл нөгөө талдаа хэрэглэгчдэд хүргэх цахилгааны үнийг нэмэх хэрэг гарна. Нэмсний дараа хүмүүс тийм өндөр үнэтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлэж гэр орноо халаах уу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Энэ хол явахгүй арга. Хамгийн найдвартай гарц бол усан цахилгаан станц, Ангарскийн жишгээр л явах хэрэгтэй.
-Гэхдээ л өнгөрсөн хугацаанд авсан зээлээрээ түүнтэйгээ дүйцэх бүтээн байгуулалт хийгээгүй, эхлүүлээгүй, бондын мөнгө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй яваа сөрөг мэдээлэл зэрэг нь өр зээлээс болгоомжлох сэдлийг олон хүнд төрүүллээ, тийм үү?
-Тийм тал бий бий. Гэхдээ мөнгө нь бол байгаа шүү дээ. Хөгжлийн банк бондын мөнгийг бизнесийн төсөлд өгөх гэж үзсэн. Гэхдээ цөөхөн, гарын таван хуруунд багтана, тэрнийх нь эргэн төлөлт ч найдвартай. Өнгөрсөн хугацааны ихэнх мөнгийг замд өгсөн. Зам өөрөө мөнгө олдоггүй учраас тэнд зарцуулсан 500 саяыг яаж олох вэ гэдгээ УИХ одооноос бодохгүй бол төлж эхлэх 2017 он хаяанд ирлээ. Сая УИХ Гацууртын ордыг ашиглахыг зөвшөөрлөө. Энэ бол 70 тонн алт. Зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр 70 тонн алт бол 2 тэрбум 100 сая доллар. Хэрвээ ганц Гацууртыг ордыг л бүтнээр нь ашиглачихвал Чингис бондын мөнгөө бүтнээр нь төлнө гэсэн үг. Гэхдээ 70 тонн алтыг хоёр жилийн дотор бүгдийг нь гаргаж чадахгүй л дээ. Цаашид энэ мэтээр “Алт хөтөлбөр”-өө сайн явуулбал 500 сая долларын өр бол нэг их хүндрэл биш, төлчихнө.
-Яг өнөөдөр бол заавал зээл гэж байхаар Тавантолгой, Оюутолгойгоо хөдөлгөөд мөнгө олж болохгүй байна уу. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ?
-Нүүрсний үнэ унасны улмаас хүндрэл учирч байна. Алтны үнэ гайгүй байна. Зэс бас унасан, гэхдээ 1997 оных шиг нэг тонн нь 1200 доллар хүртэл унаагүй, харьцангуй гайгүй байна.
-Тавантолгойн хөрөнгө оруулагчид урьдчилсан байдлаар шалгарлаа. Ажлын хэсгийнхэн бол манай үндэсний компани, нүүрсийг маань авах гол зах зээлээс “Шинхуа”, манай нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх “Сумитомо” гээд мөрөөдлийн баг орж ирлээ гэж байна. Харин та юу гэж харж байгаа вэ?
-Би бол өөр бодолтой байгаа. Асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй. Түүнээс бус, угаах үйлдвэртэй учраас “Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу. Саяхан БНХАУ-ын даргыг Монголд ирэхэд төмөр замын гэрээгээ байгуулж авсан. Энэ гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл “Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын Пибоди. Сая Пибоди өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч “Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана. Үүний дараа олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй. Харин тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой. Яагаад гэвэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол хамгийн ашигтай. Есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам байгаа юм. Ер нь төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй.
-Уг нь бол монополь үүсгэхгүйн тулд төмөр зам, тээвэрлэгч хоёр нь тусдаа байдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлэх юм билээ.
-Тусдаа явахгүй бол болохгүй. Тусдаа яваагүйгээс ямар алдаа гардаг гэхээр, Тавантолгойгоос хил хүртэлх автозамыг “Энержи ресурс” бариад өөрийнхөө машиныг үнэгүй явуулж, бусдын машинд өндөр тариф тогтоосон учраас сая арга ядаад төр худалдаж авдаг шиг л юм болно. Одоо бүх машин төлбөрөө төлөөд явдаг болсон. Төмөр зам өөрийнх нь мэдэлд байвал өөрийнхөө барааг явуулаад бусдын тээврийг явуулдаггүй, явууллаа ч өндөр тариф тогтоодог. Австралид “BHP” компани ганцаараа монополь төмөр зам тавьчихаад бусад компаниа явуулахгүй хорь гучин жил заргалдаад засаг нь дийлэхгүй, арга ядаад хажуугаар нь дахиж шинээр төмөр зам тавьсан байгаа юм. Ингэж хоёр төмөр зам тавих нь улсын эдийн засагт нөхөгдөхгүй хортой. Тийм учраас олон улсад “нийтэд нээлттэй” гэдэг зарчмаар төмөр замыг бариулдаг, ашиглуулдаг. Энэ тухай манайд төмөр замын хууль бий. Суурь бүтцийн 51 хувь нь төрийн мэдэлд байна, бүх хүнд нээлттэй, нэг тарифаар үйлчилнэ гэсэн хуультай учраас Тавантолгойн төмөр замыг “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, “Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол офшор бүст бүртгэлтэй “ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л “MCS” авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй. Тийм учраас л Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсээ Хятадын зах зээлд борлуулах эрхийг дэлхийн номер нэг “Шинхуа”-д, харин номер хоёр “Пибоди” компанид Номхон далайн зах зээлээ даатгасан гэрээ хийх хэрэгтэй.
-Гэтэл М.Энхсайхан сайд ч, салбарын шинэ сайд Н.Төмөрхүү ч Тавантолгойн төмөр замыг Хятадын мөнгөөр бариулаад тэдэнд тодрхой хугацаанд эзэмшүүлнэ гэж мэдэгдсэн ш дээ?
-Энхсайханы ярианд болохгүй юм ч, эргэж буцсан юм ч маш их байгаа . Саяхан АН-ын бүлэгт мэдээлэл хийхэд нь наад төмөр замын бүтэц, эзэмшил та нарын хэлснээр явахгүй ээ, хууль ийм байгаа гээд саяын миний хэлдгийг олон гишүүн хэлсэн. Тэгэхэд өнөөдөр ч өөрийнхөөрөө зүтгээд л байгаа. Үгэнд орохгүй засаг, үгэнд орохгүй сайдад УИХ арга хэмжээ авч болно л доо. УИХ-аас баталсан тодорхой хуулиуд байхад түүнээс давсан, хууль бол юу ч биш гэж явж болохгүй л дээ.
-Тавантолгойн хэлэлцээрийг УИХ баталж байж хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох уу?
-Зуун сая доллараас дээш хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж өөрөө хүсвэл хөрөнгө оруулалтын гэрээг нь УИХ батлах эсэхийг Засгийн газарт зөвшөөрөх ёстой юм. Тавантолгойд 100-гаар тогтохгүй олон сая долларын хөрөнгө оруулах юм. Тийм учраас парламентаар батлуулж баталгаатай болгуулах нь тэдэнд өөрт нь хэрэгтэй. Дараагийн Засгийн газар нь гарч ирээд өөрчилчихгүйн тулд шүү дээ.
-Тухайлбал, Тавантолгойн одоогийн явж байгаа хэлэлцээрийг УИХ-аар оруулах уу, оруулахгүй юу?
-Оруулах нь хөрөнгө оруулагчдад л хэрэгтэй. Гэхдээ одоогийн Энхсайханы ярьж яваа хэлбэрээр гэрээ байгуулахыг УИХ зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хууль баталдаг хүмүүс хуулиа зөрчихгүй шүү дээ. Ард түмний Тавантолгой ард түмэндээ хамгийн ашигтай хувилбараар л явах ёстой.
-УИХ-ын оролцоогүйгээр батлаад явуулчих эрх Засгийн газарт бий юү?
-Байхгүй.
-Оюутолгойгоо хөдөлгөж чадах нь уу. 34 хувиа зарна зарахгүй гэсэн маргаан л яваад байх юм.
-Хэрвээ 34 хувиа зарна гэж шийддэг юмаа гэхэд зардаг цаг нь өнөөдөр биш. Тухайн үедээ нэгж нь 20 хүрч байсан хувьцаа өнөөдөр бараг хоёр доллар 80 цент ч хүрэхгүй байхад хувиа зарах тухай яриад ч хэрэггүй. 34 хувийг зөв, буруу гэж үргэлж л маргана. Гэхдээ Монгол Улс нэгэнт өрөнд орсон нь үнэн. Одоо энэ өрнөөсөө цэвэрхэн л гарах хэрэгтэй. Үүсээд байгаа гацааны тухайд 34 хувьдаа биш, “Рио Тинто” компанидаа асуудал байгаа юм . “Рио Тинто” компани Монголын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Монголын Засгийн газар бол гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлсэн. Одоо “Рио Тино” ажлаа л хийх ёстой. Яах вэ, сонгуулийн дараа 34 хувь бага байна, нэмэгдүүлнэ гэж шинэ Засгийн газар гэрээ өөрчлөх санал явуулсан. Тэд “үгүй” гэсэн. Одоо бидний зүгээс тавьж байгаа тээг байхгүй. Харин “Рио Тинто”-гийн зүгээс “бид нар энэ гэрээг байгулахдаа алдсан байнаа, Монголд ашигтай гэрээ болчихсон учраас ингэж ингэж өөрчилье” гээд баахан санал тавьчихаад байгаа юм. Тэрийг нь Н.Алтанхуягийн ч, Ч.Сайханбилэгийн ч Засгийн газар зөвшөөрөөгүй. Гэрээ бол гэрээ, та нар ажлаа хий, далд уурхайн санхүүжилт бид нарт хамаагүй, бид нарт баялаг байна, та нарт мөнгө технологи байна гэсэн, одоо гэрээгээр хүлээсэн ажлаа л хий гэж байгаа. Хэрвээ тэд ажлаа хийхгүй бол Монголын Засгийн газар олон улсын арбитрт хандаж “Рио Тинто” гэрээгээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол гаргах эрх үүсэх боломжтой. Товчхон хэлэхэд асуудал бидэнд биш, тэд нарт байгаа юм.
-Тэгвэл муу гэрээ хийлээ гээд шүүмжлүүлээд байсан С.Баярцогт нар чинь харин ч Монголдоо ашигтай гэрээ хийчихсэн юм биш үү?
-“Рио Тинто”-гийн нүдээр харахад өөртөө ашиггүй гэрээ гэж харж байгаа юм билээ. Манай талаас харахад зарим нэг хүн л шүүмжлээд байгаа болохоос энэ гэрээгээр цаашаа явахад болохгүй юм ерөөсөө байхгүй.
-Мөнгө олох өөр нэг эх үүсвэрийг Эдийн засгийн өршөөлийн хууль гэж Засгийн газар харж байх шиг байна. Таны тооцоогоор далд эдийн засгийн хэдэн хувь нь ил гарах бол.
-Би тэрэнд итгэдэггүй юм. Яагаад гэвэл Монгол хамгийн өндөр хүүтэй улс. Манай банкууд жилийн 16 хувийн хүү өгдөг, энэ бол маш өндөр хүү. Дэлхийд Монгол шиг өндөр хүүтэй улс байхгүй. Тэгэхээр өндөр хүү өгдөг газраа мөнгөө байршуулах уу, хүүгүй шахуу Америк, Японд мөнгөө хадгалах уу гэдэг нь сонголтын асуудал. Өнөөдөр Дорлигжав сайдаас бүлгийн хурал дээр бид нар асуусан “яг татвараа нуусан хэргээр хэдэн хүн ял эдэлж байна вэ” гэхэд “зургаа” гэж хариулж байна лээ. Тэгэхээр зургаахан хүнийг шоронгоос гаргахын тулд хууль гаргаж болохгүй л дээ.
-Тэгвэл Эдийн засгийн өршөөлийн хууль бас гарч чадахгүй нь ээ?
-Асуудал нь мөнгө олж ирэх гээд байгаадаа биш юм. Одоо мөрдөж байгаа манай хуульд болохгүй заалт олон байгаа. Ийм хийдлийг далимдуулж хууль хяналтынхан, татварынхан очиж компаниудыг дарамтлаад байна. Тэднийг айдсаас нь салгая, татвараа төлчихвөл эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлье гэж байгаа юм билээ. Татварын хуулийг ерөнхийдөө хоёр янзаар зөрчөөд байгаа. Нэг нь НӨАТ-ын падааныг хуурамчаар хийж зөрчөөд байгаа. Энэ бол гэмт хэрэг, өршөөгдөхгүй. Нөгөө нь болохоор татвараа төлж чадахгүй зайлсхийж явсаар хуримтлагдаад замбараагүй их өртэй болчихсон хүмүүс байна. Ийм хүмүүсийг өрөө төлчих л гэж байгаа. Ер нь өршөөлийн хуульд хэд хэдэн зарчим байх ёстой. Нэгд, өр бүрэн барагдсан байх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр УИХ зүйл заалт нэмэхгүй байх ёстой. Тэгэхгүй бол 76 гишүүн бүгд өөр өөрийнхөө эрх ашигт хөтлөгдөөд хэн нэгэн хамаатнаа сулруулахын тулд баахан заалт нэмээд бантан болгоно. Гуравт, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг өршөөж ерөөсөө болохгүй. Энэ бол хүний тэтгэвэр болохоос татвар биш. Тухайн хүний нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага нь төлөөгүй бол иргэн л тэтгэвэргүй болж хохирно. Эдгээр зарчмуудыг заавал баримтлах ёстой. Тэгээд айдсыг алга болгоод бизнесийн орчноо ойлгомжтой, нэг дүрэмд оруулнаа л гэж байгаа. Түүнээс бус, нуугдсан олон тэрбум төгрөг гарч ирнэ гэсэн баталгаа энд байхгүй.
-Одоо ял эдэлж байгаа, шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөх үү?
-Төслөөр бол өршөөгдөхгүй гэж яваа.
-Эдийн засгийн өршөөлөөр улстөрчид өөрсдийн ил далд байгаа компаниа л татварын өрөөс чөлөөлөх гэж байна гэсэн хардлага байна.
-Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Байх ч ёстой. Тийм учраас энэ өршөөлд улстөрчид өөрсдөө хамрагдах нь өөрөө өөртөө тааруулж хууль хийсэнтэй агаар нэг л дээ. Гэтэл энэ хуулийн зорилго нь өөр. Хуулийн байгууллагууд хууль ярьж төрийн нэрээр жирийн иргэн Доржийг дарамтлаад байгаа бол тэрийг нь алга болгоё, үүнээс хойш дарамталдаг далимыг нь алга болгоё л гэж байгаа. Засгийн газар энийгээ сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол Худалдаа аж үйлдвэрийн танхимын захиалгаар нэг хууль гаргачих гээд л, гаргачихаар нэг их мөнгө орж ирчих гээд байгаа ч юм шиг хоосон горьдлого төрүүлэх хэрэггүй.
-Хэрвээ Эдийн засгийн өршөөлийн хууль гарвал дагаад эдийн засгийн бус гэмт хэргүүдийг өршөөх хууль гаргах уу?
-УИХ гаргана. Гэхдээ арай өөр логикоор. УИХ Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хууль батлахаар гэмт хэрэгт тооцож байгаа өнөөдрийн зарим зүйлчлэлийг гэмт хэрэгт тооцохгүй болох юм. Тэгэхээр тэдгээр үйлдлээр ял эдэлж байгаа болон шалгагдаж байгаа хүмүүс өршөөгдөнө. Ер нь өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргах нь буруу. 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл УИХ зургаан удаагийн өршөөлийн хууль гаргасан байна. Давтамж нь ингэж ойртохоор хүмүүс татвараа төлөх нь багасах гэх мэтээр сөргөөр ашиглах үйлдэл нь ихэсдэг юм байна. 2002 онд Эрүүгийн шинэ хууль гарсан. 1990 оноос хойш эрүүгийн шинэ хууль гарч байгаа учраас өршөөл үзүүлсэн. Өнөөдөр 12 жилийн дараа дахиад эрүүлгийн хуулиа өөрчлөх гэж байна. Энийг дагаад өршөөл үзүүлэх нь өөрөө логиктой юм.
-Саяын таны ярьдаг Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэдэг нь Тэмүүжин сайдын эхлүүлсэн шинэчлэлийн үргэлжлэл, өргөн барьсан төсөл нь үү, эсвэл Дорлигжав сайд огт өөр бодлого оруулж ирэх гээд байна уу?
-Тэмүүжингийн өргөн барьсан төслүүдийг татаж аваад дахиж өргөн барихад бэлэн болж байгаа. Ер нь нэг хүний толгойд ороод л явдаг шинэчлэл гэж байхгүй. Шүүх, прокурор гээд хуулийн системийн бүх байгууллага 2002 оны хуулиар ажиллаж болохгүй байна, өөрчилье, шинэчилье гэдэг хүлээлтээс л үүссэн шинэчлэл л дээ. Тэмүүжингийн өргөн барьсан төслүүд үнэхээр сайн байсан бол батлагдаад л явчих байлаа ш дээ. Гэтэл тэгсэнгүй, УИХ дээр бараг нэг жил болоход батлагдахгүй байна гэдэг нь бас л болохгүй байнаа л гэсэн үг.
-Одоо улстөрийн сэдэвтэй арай өөр зүйл асууя. Засагт УИХ-д суудалтай бүх нам хамтарсан. Өнөөдрөөр харвал ингэж хамтарсны үр дүн харагдаж эхэлж байна уу, бодлого явж байна уу?
-Засагт хамтарсны хүчинд төсвийн тодотголоо баталж чадлаа, өрийн таазаа шинэчилж чадлаа, одоо өрийн удирдлагын хуультай болох гэж байна. Бид “шинэ баян цээж өвчтэй” гэдэг хийрхлээ одоо л нэг юм ойлгож хөрсөн дээрээ бууж байна. Энэ өвчин 2006 оноос эхэлсэн. Зэсийн үнэ гэнэт өсөөд, нүүрс гэдэг шинэ экспорт гарч ирээд, хавтгайрсан халамж тараагаад, ерөнхийдөө төсвөө бид нар “алж” хаясан л даа. Цаашид хүн ам, улам л өсөх юм чинь шавхагддаг байгалийн баялаг, түүхий эдийн үнэ буухгүй юм байна, тэгэхээр бид баялагтай учраас мөнгөөр тасрахгүй нь гэсэн оптимизм байсан. Ганц Монголд ч биш, дэлхий даяар тийм байсан. Гэтэл 2008, 2009 онд түүхий эдийн үнэ унаснаар энэ оптимизм дууссан. Сая, 2012 онд бүрэн дууслаа. Хэзээ ч унахгүй, баррель нь 100 доллараас байнга дээш байна гэж бодож байсан түүхий нефтийн үнэ 50 болчихлоо. Дэлхийн эдийн засаг буурдаг юм байна, Хятадад байр зарагдахаа болихоор коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Гэтэл бид 68 хувийн татвар авсан үеэс эхлээд хоёр дахин тэлээд хаячихсан улсын төсвөө бууруулж чадахгүй хоёр жил явлаа. Харин сая Сайханбилэгийн Засгийн газар 903 тэрбум төгрөгөөр орлого, зарлагаа аль алийг нь хасч, гадна байгаа бүх төсвөө нийлүүлж нэг болгож чадлаа. Энэ бол хамтарсны хүч. УИХ ямар ч гэсэн байхгүй орлогыг байгаа юм шиг худлаа төлөвлөгөө хийж хувийн хэвшлийнхнээр сургууль бариулчихаад мөнгийг нь өгдөггүй явдал энэ төсвөөр дуусгавар боллоо. Одоо санхүүгийн сахилга баттай болсон, байхгүй орлогоо бичихээ больсон. Энэ бол хамгийн эрүүл үзэгдэл. Энэ бол хамтарсны хүчинд хийж чадсан төсвийн шинэчлэл. Мэдээж, Сайханбилэг Ерөнхий сайдын хүссэн бүхэн бүтсэнгүй. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгтээ өгье гэдэг бүтсэнгүй. Одонтой эхчүүдийн мөнгийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол өгөхөө болъё гэсэн нь бүтсэнгүй. Гэхдээ эцсийн дүндээ 828 тэрбум төгрөгөөр орлого, зарлагаа хасна гэдэг бол хөөсөө буулгаж байна гэсэн үг, бодитой хөрс рүүгээ очиж байна гэсэн үг.
-Одоо цаашид засагт хамтарсны гол зорилго болсон Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж чадах уу. УИХ, Засгийн газар хоёрыг зааглахын тулд таныхаар ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Өөрчлөх, үгүйгээ энэ ондоо багтааж шийдье гэж байгаа. Өөрчиллөө гэхэд сонгодог парламентынхаа зарчим руу дөхсөн өөрчлөлт хийнэ. Тэндээс гажсан заалтуудыг өөрчилнө. Жишээ нь, Ерөнхий сайд нь сайдаа мэддэггүй. УИХ өнөөдөр бүх сайдыг томилж байна, энийг болиулахад л Засгийн газар нь УИХ-ын халааснаас гараад явчихаж байгаа юм. Сайдыг ажилд авдаг хүн нь УИХ биш, Ерөнхий сайд өөрөө байх учиртай. Харин УИХ эцсийн хариуцлагыг зөвхөн Ерөнхий сайдтай л ярина. Тийм маягийн өөрчлөлтийг хийхийн тулд хамтарсан. Энэ зорилгоо биелүүлж чадах байх л гэж найдаж байна. Харин Улстөрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн хуулиа наадмаас өмнө батлах төлөвлөгөөтэй байгаа .
-Найдаж байна гэж дээ, хэрвээ Үндсэн хуулиа л өөрчилж чадахгүй юм бол өрийн таазыг нэмэхийн тулд 26 кнопыг нь ашиглах гэж МАН-ыг засагт багтаасан мэт харагдаж байна шүү дээ?
-Чи тодотголоор хийсэн төсвийн шинэчлэлийг үнэлэх хэрэгтэй л дээ. Энэ бол хамтарсны эхний үр дүн. Цаашид хамтарсан бусад зорилгодоо хүрэхийн тулд миний зүгээс УИХ-ын даргын хувьд боломжит бүх гарцыг ашиглана.
-Таныхаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар хамтарсаны хүлээлтэд дүйцэж ажиллаж чадаж байна уу?
-Монголчууд бид их яаруу хүмүүс л дээ. Сайханбилэгийг өнөөдөр Ерөнхий сайд болголоо, маргааш нь үр дүн нэхдэг. Гэтэл амьдрал тийм биш. Шууд гарах үр дүн байхгүй. Бүх юм цаг хугацаагаараа болно.
-Өнөөдрийн Ерөнхий сайдад улстөрийн эрх мэдэл дутах юм байна уу. Уг нь ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг байхад УИХ-ын дарга нь намын дарга байна шүү дээ?
-Намын дарга нь УИХ-ын дарга байсан хэд хэдэн тохиолдол бий. 1996-2000 онд Р.Гончигдорж, тэрний дараа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын дарга байсан. Тэгэхээр энэ шинэ үзэгдэл биш. Бид Сайханбилэгийн Засгийн газрыг маш тодорхой зорилготойгоор л байгуулсан. Эдийн засгийн хүндрэлтэй тэмц, улстөрөөс ангид бай гэж. Улстөрийг нь парламент дотроо хийе, та нар сонгууль бодохгүйгээр ажиллаад эдийн засгийн хямралыг даван туул л гэсэн даалгавартай байгуулсан Засгийн газар.
-Таны нэр Ерөнхий сайдад нэлээн яригдсан. Яагаад татгалзсан юм бэ, энэ нь таны хувийн шийдвэр байв уу?
-Ер нь гүйцэтгэх засаглалын ажил нэг утгатай байх учиртай. Гэтэл аль ч нам нь олонхи болоогүй тохиолдолд засагт орсон бусад намын дарга нь Ерөнхий сайд хийж байгаа намын даргадаа захирагдаж явах нь хамтарсан засгийн үед байж болохгүй модель юмаа гэж үзсэн. Өмнө нь Баяр гэж Ерөнхий сайд АН-ын Алтанхуягт үүрэг өгөөд, тэр үеийн МАН нь АН-ыг захираад байсан шиг сонин ойлголтыг давтах хэрэггүй гэж үзсэн. Гэтэл Засгийн газар бол Ерөнхий сайдаасаа сумын Засаг дарга хүртлээ цэргийн хүн шиг тушаалаар явах нь юу юм, ямарч гэсэн нэг утгатай, нэг амтай, шийдвэр нь шууд хэрэгждэг байх ёстой гэдэг үүднээс хандсан. Түүнээс бус, энд Энхболд гэдэг хувь хүний сонголт, сонирхлын тухай яриагүй. Засгийн газар танхимын зарчимтай учраас өөр намын дарга нь Ерөнхий сайдтайгаа зөрчилдөх, үгнээс зөрөх тухай ойлголт байж болохгүй. Энэ онцлогийг хадгалахын тулд л би татгалзсан. Харин нэг нам дангаараа олонхийг бүрдүүлж байгаа тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд байх нь зөв.
-Засгийн газрын бүтцээс гадна төрийн байгууллагууд нэг амтай, нэг бодлоготой байх ёстой юм биш үү. Тухайлбал, сүүлийн үед хямралыг давах арга, мөнгөний бодлого дээрээ Засгийн газар, Монголбанк хоёр санал зөрөөд байгаа.
– Монголбанкны ерөнхийлөгч Золжаргалыг Алтанхуягийн халаасанд орлоо, төв банк хоёр дахь Сангийн яам боллоо гэж Ардын намынхан сүүлийн хоёр жил шүүмжилсэн. Ер нь бол Монголбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхдээ Засгийн газраас хараат бус байх ёстой. Гэхдээ нэг улс учраас төрийн бодлогын уялдаа холбоо нь ч байх ёстой. Хэрвээ энэ харилцан уялдаа холбоо нь хангалтгүй байгаа бол УИХ дээр дахиад ирэх хэрэгтэй. Хямралын үед хоёр тийшээ харж суух биш нийтээрээ нэг зүгт харж байж л урагшаа явна.
- Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт багтаж байж хямарлаас гарна гэж байхад Монголбанк “болохгүй, тэгвэл доллар 2060 төгрөгт хүрнэ” гэж мэдэгдэж байна л даа?
-Мөнгөний бодлогын талаар УИХ-аас Монголбанкинд тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Үл ойлголцол нь сонголтын л асуудал юм билээ. 2008 онд дэлхий даяар хямрал болж байхад манай улс “Стэнд бай” гэдэг хөтөлбөр рүү орсон. Тэгэхэд 62 орон орж байсан юм билээ. Одоо энэ хөтөлбөрт хоёрхон орон байдаг. Монгол Улс гуравдахь нь болоод “Стэнд бай”-д ороход, “өө, Монгол руу битгий хөрөнгө оруулаарай, наадахь чинь тогтворгүй улс” гэсэн мессэж бий болно. Тэгэхээр заавал “Стэнд бай” шиг хатуу хөтөлбөр рүү яаран явж орох нь буруу. Тэрний оронд байгаа өөр боломжуудаа ашиглах хэрэгтэй. Валютын сан ч заавал “Стэнд бай” руу ор гэж шахаад байгаа юм байхгүй . Тэд биднийг бондын эхний 500 сая доллараа төлж чадах нь уу , үгүй юү гэдгийг л харж байгаа. Жишээ нь, бид Гацуурт шиг алтны хэд хэдэн ордыг хөдөлгөөнд оруулчихвал ямарч төвөггүйгээр өрөө дарчихна. Харин үүнийг ойлгохгүйгээр худлаа эх оронч болж популизм хийгээд явбал жинхэнээсээ өрийн хямралд орно.
-Монголбанктай холбогдуулж асуухад сүүлийн үед валютын нөөцийн талаар багассан, багасаагүй, бүр хасах руугаа орсон ороогүй гээд янз бүрийн мэдээлэл байна. Танд ямар мэдээлэл байна вэ?
-Мэдээж, нэг тэрбумаас дээшээ байгаа. Хасах руугаа орсон энэ тэр гэдэг огт худлаа. Тухайн улсын импортын 40 хоногийн хэрэгцээ л байхад хангалттай гэж үздэг. Одоо бол тэрнээсээ хамаагүй илүү нөөцтэй байгаа. Манай улсын валютын нөөц Батсүх гэж ерөнхийлөгчийн үед 40-50 сая долларт хүрч байсан тохиолдол бий. Тэр үетэй харьцуулахад гайгүй байгаа. Гэхдээ хүлээгдэж байгаа төлбөрүүдээ харвал бас амагүй байгаа.
Монголбанкинд тушаасан алтны татварыг 2.5 хувь болгосон хуулийн ачаар алт тушаалт 13 тонн болж нэмэгдсэн. УИХ энэ мэт зөв бодлого гаргаж өгөөд байвал “Алт хөтөлбөр”-өөр бид валютынхаа нөөцийг нэмэх, өр төлбөрөө төлөөд явах бололцоотой. Гадныхан ч бидэнд итгэж зээл өгнө.
-Эдийн засгийн хямралаас гарах, долларын ханшийг буулгахын тулд “Банк оф Чайна”-г оруулаад ирэхэд л болно гэх юм. Зарим нь болохгүй гэх. Таныхаар хөршийн энэ том банк Монголд ямар хэмжээ, хязгаар дотор байх ёстой вэ?
-Энэ бол цэвэр Монголбанкны өөрөө мэдэж шийдэх асуудал. Бүх эрсдлийг Монголбанк л тооцож үзэх хэрэгтэй. Оруулж ирж болно, хязгаарлагдмал хүрээнд нээж болно. Харин санхүүгийн бүх зах зээлээ нээчихсэн улс орон гэж дэлхийд байхгүй. Энд дотоодын хэдэн банкийг хамгаална гэхээсээ эдийн засгийн орчин, эрсдлээ тооцож байж ямар хязгаар дотор байж болохыг Монголбанк л шийдэх эрхтэй.
-Сүүлийн үед МҮОНРТВ-ийг тойрсон хэл ам их байна. Өмнөх захирал М.Наранбаатарыг таны оролцоотойгоор чөлөөлж, АН-ын генсек байсан Ц.Оюундарийг хүнийг томиллоо гэх юм. Миний бодлоор Ц.Оюундарь гэж хувь хүн нь үнэхээр оносон сонголт. Харин АН-ын генсек байсан хүнийг шууд томилно гэдэг бол буруу жишиг. Хараат бус байх ёстой ОНРТВ рүү улстөр хэт орж байна л даа.
-Сүүлээс нь эхэлж хариулъя. Оюундарь бол сэтгүүлч хүн. Олон жил мэргэжлийн ажлаа хийсэн энэ хүнийг хоёрхон жил АН-ын генсек байсны төлөө намын хүн гэж хаяг хадах нь буруу л даа. Энэ хүн “би мэргэжлийн ажлаа хийе” гээд өргөдлөө өгөөд гарсан. Ер нь намын гишүүн байсан гэдгээр хэн нэгнийг хүний тооноос хасч, ажил мэргэжлээ сонгох эрхэнд нь халдаж болохгүй л дээ. Оюундарь тэнд томилогдохоосоо өмнө намын ажил эрхэлдэггүй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан байсан. Процесс тэр дагуу л явсан. Ер нь тэнд улстөрийн намын гишүүн байгаагүй хүн хайвал бараг олдохгүй. Тэгж яривал Наранбаатар чинь манай намын ҮЗХ-ны гишүүн байсан. Наранбаатар гэдэг хүнийг би үүрэг өгч халуулсан юм ерөөсөө байхгүй. Харин удирдаж байсан ОНРТВ нь Монголд байгаа телевизүүдээс ч муу ажиллаж байсныг олон хүн хэлнэ. Жишээ нь, нийт дүнгээрээ 15 тэрбум төгрөгийн орлоготой айл. Гэтэл гаргаж байгаа нэвтрүүлэг нь үнэхээр муу. Тэнд ММ-ээс өөр үзэх юм бараг байхгүйг ганц би биш олон хүн шүүмжилдэг. Хувийн нэг телевизийн рекламны орлого жилдээ нэг тэрбум хүрэхгүй шүү дээ. Гэтэл тэднээс 15 дахин их мөнгөөр ийм муу нэвтрүүлгүүд үзүүлнэ гэдэг бол лав л үзэгч Энхболдын хүсэл, хүлээлт биш. Хувийн телевизүүд HD рүү шилжээд дуусч байна. UBS телевизийн гурван суваг 1.5 тэрбум төгрөгөөр HD рүү шилжсэн. Гэтэл Наранбаатарыг захирал байх үед HD рүү шилж гэж найман тэрбум төгрөг өглөө. Өнөөдөр ийм шинэчлэл хийсэн үү, хийгээгүй. Тийм учраас удирдах зөвлөлийг нь томилдогийн хувьд УИХ тухайн байгууллагын менежментийг сайжруул, ажлаа хий гэдэг шаардлагыг тавьсан. Шийдвэрийг Үндэсний зөвлөл нь гаргасан. Болсон процесс ердөө л энэ.
-Та чуулганы индэр дээрээс тэнд архидалт хэрээс хэтэрсэн гэж хэлсэн нь үнэнийг хэлэхэд нэг салйбарын бидэнд ч сайхан сонсогдоогүй л дээ. Тэгээд маргааш нь энэ үгнийхээ хамт олноос нь уучлалт гуйсан ч юмшиг, гуйгаагүй ч юмшиг үг хэлсэн. Хариуд нь Наранбаатар мэдэгдэл хийсэн зэргээс болоод л асуудал хүндэрчихсэн юм биш үү?
-Чуулганы танхимд хэлсэн миний үгийг нийт уран бүтээлчдэд хамаатуулж тайлбарласан нь буруу болж байгаа юм. Миний хувьд хэдэн дарга нарыг л хэлсэн. Хэрвээ би бүгдийг нь хавтгайруулж хэлсэн бол бид нар эфирээр өөр юм үзэж байх нь байна шүү дээ. Тэгэхээр би МҮОНРТ-ийн дарга нараас бусад хүнд хаяглаж хэлээгүй. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Мөнхтөрийн надад хэлснээр түүнийг дарга байхад энэ байгууллагын удирдлагын аппаратад 10-хан хүн ажилладаг байсан гэсэн. Наранбаатарыг дарга байх үед 150 болж өссөн. Ийм дампуу систем байж болохгүй.
-Одоо захирал байсан М.Наранбаатарыг яллагдагчаар татлаа гэх юм, хаанаас тэгж гомдол гаргаад байгаа юм бэ, та юу?
-Би гомдол гаргасан. Наранбаатар намайг “Энхболд C1, ETV гэж хувийн телевизтэй, тэрэндээ ОНРТВ-ийн төсвөөс хассан 3.5 тэрбумыг өгсөн” гэж хэлсэн. Мэдээж, тийм юм байхгүй учраас залруулга гарга гэсэн. Гэтэл гаргаагүй. Харин ч олон телевизээр энэ гүтгэлгээ цацсан. Тэгээд би нэр төрөө цэвэрлэж авахын тулд гомдол гаргасан. Одоо хуулийн байгууллагын өмнө намайг хувийн телевизтэйг, тэрэндээ 3.5 тэрбум төгрөг хуваарилсан гэдгийг тэр хүн нотлох ёстой. Би бол тэр хүнтэй хувийн ямарч харилцаа, асуудал байхгүй. Ажил хэрэгч шүүмжлэл хэлж, асуудал ярьсныхаа төлөө л “эвтэй, сэвтэй гэж нэвтрүүлэг гарга гэсэн” энэ тэр гээд баахан зохиол ярьсан, тэрийгээ ч бас батлах ёстой. Надад тэгж тэр хүнтэй хэрүүл хийж явах зав ч, цаг ч байхгүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд ч гүтгүүлээд л дуугүй яваад байж болохгүй л дээ.
-Эцэст нь парламентын дарга, засаглаж байгаа намын даргын хувьд сонгуулийн бүрэн эрхийнхээ үлдэж хугацаанд ард түмэндээ та юу гэж амлаж чадах вэ?
-Ер нь бол энэ онд эдийн засаг сайжрахгүй. Дэлхийн эдийн засаг ч адил. Урд хөршийн эдийн засаг түүхэндээ хамгийн бага өсөлттэй жил. Нефтийн үнэ өсөхгүй. Тийм учраас энэ хямралыг бид боломж болгож ашиглаж чадах эсэх нь л бидний сонголт. Бид мөнгөтэй болхоороо тансаглаад цацчихдаг, бүх юмаа гаднаас зөөдөг байлаа. Одоо хагас хугасаас нь үйлдвэрлээд эхэлж байна. Ер нь хүнд биш, өөрөө өөртөө л найдаж явах хэрэгтэй. Түүхий эд дээр тулгуурласан эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх ёстой. Зүгээр дээшээ харж сууж байгаад сайхан амьдардаг мөрөөдөл төгссөн. Одоо хөдөлмөрлөх л ёстой, хөдөлмөрлөцгөөе.

関連記事

コメント

コメントの投稿















管理者にだけ表示を許可する

トラックバック

この記事のトラックバックURL
http://mongolnews.blog133.fc2.com/tb.php/945-2bbc86d6

上記広告は1ヶ月以上更新のないブログに表示されています。新しい記事を書くことで広告を消せます。